Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна

Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчны тохижилтыг үе шаттайгаар хийж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах  энэ хотхон 24 цагаар ажиллана. Ажлын явц одоогоор 69 хувьтай, үлдсэн тохижилтыг … Continue reading Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна